Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжлийн хувьд энэ сар нэлээд завгүй өнгөрөх хэдий ч тэр хэрээрээ стресс тавгүй байдлыг үүсгэж магадгүй. Хувь хүний эрхэмлэдэг үнэт зүйл эсвэл мөнгөний асуудлаас үүдэн маргаан үүснэ. Ажилдаа тааламжгүй байх, байх ёсгүй газраа байгаа мэт мэдрэмж давамгайлахыг үгүйсгэхгүй.

Гэр бүл, хайр дурлал: Охины ордныхны хайр дурлал энэ сард өрнөл ихтэй байх нь. Гэрлээд удсан охиныхны гэр бүлийн харилцаанд бага зэрэг асуудал үүсч болзошгүй. Тиймээс зөрүүд зангаа хязгаарлаж хэт их мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө хандахгүй байхыг анхааруулж байна.

Эрүүл мэнд: Өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрладаггүй хүнийг бусад хүмүүс хэзээ ч хайрлахгүй. Эрч хүчтэй байж, бассейнд сэлэх, ууланд авирах гэх мэт сонирхолтой, идэвхтэй байдлаар эрүүл мэндээ дэмж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж