Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Нум 7 хоног

Ойр дотны тань хэн нэгний гэнэтийн үйлдэл эсвэл санамсаргүй хэлсэн үг таныг сэтгэлийн шаналалд унагаах бололтой. Тэр хүн нэг бол таны анхаарлыг өөртөө татахын тулд тийм үйлдэл хийнэ. Эсвэл таны тухай боддог бодлоо шууд хэлж байна гэж ойлгож болно. Аль нь ч байсан энэ бүхэн танаас  шалтгаалсан тул өөрийнхөө хийсэн үйлдлүүдийг тунгаан бодож асуудалд бодитоор хандаарай. Нэг үгээр хэлбэл тэр хүн тийм үйлдэл гаргахад таны оролцоо маш их нөлөөлсөн учир буруу бүхнийг бусдад тохох хэрэггүй. Зарим нумынхан гэр бүлийн гишүүнээсээ их хэмжээний санхүүгийн дэмжлэг авна. Ингэснээр мөнгөнөөс болоод шийдэлд хүрч чадахгүй байсан олон асуудлууд шийдэгдэнэ.  Эрүүл мэндийн байдал урьд өмнө нь байгаагүйгээр сайн байх учир энэ эрч хүчээрээ хийж амжаагүй ажлаа амжуулаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж