Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Арслан 7 хоног

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Зарим нэг саад бэрхшээл тулгарах ч  өдөр бүр эрч хүчтэй байх болно. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Санхүүгийн асуудал тайван байдлыг тань алдагдуулж, стресс үүсгэнэ. Гэхдээ сарын дундуур гэнэтийн ашигтай санал таны орлогыг нэмнэ.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс сонирхол татсан нэгэнтэй учрах бололтой. Энэ харилцаа тогтвортой удаан үргэлжлэх бололтой. Та сэтгэлээ илчлэх, хайртдаа гэнэтийн бэлэг барих зэргээр романтик байх бололтой. Зарим нь хууралт мэдэрч, шаналалд унана.

Эрүүл мэнд: Эрүүл мэнд сайн байна.  Өвчин туслаа ч маш хурдан эдгэрэх болно. Хэрэв хуучны архаг өвчтэй бол энэ үед эдгэрэх найдвар тун өндөр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж