Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоног танаас шийдэмгий, идэвхтэй ажиллагаа шаардах болно. Эдгээр өдрүүдэд шинэ туршилт, санаачилга амжилтад хүрэх магадлал өндөр байна. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх цаг нь болжээ. Цагаа дэмий үрэлгүй, бүтээлч байхыг хичээгээрэй. Бусдын хоосон амлалтад итгэж цаг, мөнгөө дэмий үрэх магадлалтай. Ажил хэрэг бүтэмжтэй байх эсэх нь ажиллах эрч хүчнээс шууд хамааралтай гэдгийг бодоорой. Долоо хоногийн сүүлчээр агаар салхинд гарах зэргээр амарч, хүчээ сэлбэхэд гэмгүй. Ганц биечүүдэд гэнэтийн сайхан учрал тохионо. Энэ учрал үүрдийнх байх эсэх нь та хоёрын аль альнаас ихээхэн шалтгаална.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж