Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн талбар дээр бусдаас илүү хичээж хөдөлмөрлөх сар. Зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, тэвчээртэй байснаар амжилтад хүрнэ. Аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хүмүүс амжилттай байна. Энэ салбарынхан хичээл зүтгэлийнхээ үр шимийг сарын дундаас эхлэн хүртэнэ. Орлого ихээр нэмэгдэх тул та өөртөө итгэлтэй болж ирнэ. Энэ нь таны нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд ч нэмэр болох аж.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс өндөр карьертай, нэр хүндтэй нэгэнд татагдах магадлалтай. Гадаад суралцахаар явах, сонирхолтой хобби эхлүүлэх  зэргээр  дамжуулан хайр дурлалын шинэхэн романс эхлүүлнэ. Дур хүсэл хүчтэй төрнө. Хайр сэтгэл бие махбодын хүслээс илүү чухал гэдгийг санаж яваарай. Гэр бүлтэй хүмүүс хайрын гурвалжин үүсгэх бололтой.

Эрүүл мэнд:  Бие хайрлалгүй ажиллаж нь эрүүл мэндэд эрсдэл учруулж мэдэх нь. Хэтэрхий эрсдэлтэй, хөдөлгөөнтэй спортуудаар хичээллэх хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж