Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжлийн талбарт идэвхтэй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байна. Энэ таныг амжилтад хөтөлнө. Та ажил, бизнесийн салбарт манлайлж, бусдын анхаарлыг татна. Санхүүгийн хувьд удаан хугацаанд төлөвлөж, найдаж байсан зүйлс биелж сэтгэлийг чинь сэргээнэ. Ялангуяа сарын эхээр бүх зүйл чамд байгаа мэт бардам, хүчирхэг, азтай, өөдрөг, гэгээлэг мэдрэмжээр дүүрэн байна. Энэ сард бүхэлдээ хумхын ордныхонд зориулагджээ. Аз, амжилтыг атгаад аваарай.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын тэнгэр ивээх бололтой. Шинэхэн романс эхлүүлэх, хуучин харилцаагаа сэргээх, тогтвортой харилцаа үүсгэх, хуримлах, сүй тавих гэхчлэн хайр дурлалтай холбоотой бүх зүйлд амжилт олно. Шинэ учрал бүхэн танд илүү гүн мэдрэмж төрүүлж, амьдралынхаа цоо шинээр харахад хүргэнэ. Гэр бүлтэй хүмүүсийг шинэ хүн өлгийдөх, орон сууцны асуудлаа шийдэх зэргээр таатай өөрчлөлт хүлээж байна.

Эрүүл мэнд: Ядрах, сэтгэлээр унах, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Энэ сард биедээ анхаарч эмчилгээ, сувилгаа хийлгэхэд таатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж