Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлаа сольж, тэс өөр чиглэлд хүчээ үзэхийг хүсэл төрнө. Та зориглоод үзвэл өөрийгөө шинээр нээх боломж байж мэдэх юм. Харин өөртөө итгэлгүй байвал хэсэг хугацаанд өмнөх ажлаа чанартай хийхэд л анхаарсан нь дээр. Таны хувьд орлогоо тасалдуулах нь гэр бүлийг чинь өндөр эрсдэлд оруулна гэдгийг санаарай. Бусдаар бол мөнгө санхүүгийн байдал хэвийн байна. Нэмэлт орлогын эх үүсвэртэй болох талаар бодож үзээрэй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сар бүхэлдээ зүрх сэтгэлийн хямрал үүсгэсэн зөрчилтэй өдрүүдээр дүүрэн байх бололтой. Зарим нь салж, хагацал үзэж ч магадгүй. Хуучин амрагтайгаа учирсан хүмүүсийн хайр сэтгэл сэдэрч болзошгүй. Ганц бие хүмүүст олон боломж гарч ирэх боловч та өөрөө гүнзгий харилцаанд бэлэн биш байна

Эрүүл мэнд: Хоолны дэглэм баримталж, ургамлын гаралтай хүнс, бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй. Турахад тохиромжтой сар байх тул гадаад үзэмждээ анхаарал тавиарай. Согтууруулах ундаанаас бүрэн татгалзах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж