Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ирээдүйтэй том төсөлд оролцох зэргээр ажил дээр шинэ боломж гарч ирнэ. Мөн энэ сард удаан хугацаанд бодож төлөвлөсөн хувийн бизнесээ нээх боломж гарч ирнэ. Мөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг бие даан шийдээрэй. Өр зээлээ шийдэж, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай явуулснаар ашиг орлого нэмэгдэнэ. Нэр хүндээ өсгөх, амбиц хөөхөд гэмгүй. Зоригтой, шийдэмгий байвал оргилуун дарс буудуулах олон боломж тохионо.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаа тааламжтай байна. Ялангуяа ганц бие хүмүүс гэр бүлийн амьдрал зохиож магадгүй гэж одод шивнэж байна. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёлох хэдий ч бага зэргийн үл ойлголцол тохионо. Хоёр тийш харж суухын оронд хоорондоо ярилцаж учраа олоорой. Тайван байдлыг эрхэмлэвэл хосуудын дунд үл ойлголцол үүсэхгүй. Зарим хосууд бүл нэмэх бололтой.

Эрүүл мэнд: Гоо сайхандаа анхаараарай. Энэ сард гадаад үзэмж анхаарлын тань төвд орж ирэх бололтой. Ялангуяа мэс заслын аргаар гадаад төрхөө өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол чанартай найдвартай газрыг сонгосон нь дээр. Энэ хугацаанд дархлаагаа сулруулахгүй байхад анхаараарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж