Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та олон зүйлийг амжуулна. Албан тушаал ахиж магадгүй. Цалин хөлс нэмэгдэх, шагнуулах зэргээр ашиг орлого ихсэх таатай мэдээ дуулна. Өдөр тутмын таны ажлын гүйцэтгэл амжилтад маш чухал нөлөө үзүүлэх тул тууштай, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтворгүй байх учир эрсдэлтэй бизнес, хөрөнгө оруулалтаас татгалзаарай. Одоо хэрэгжүүлж буй төслөөсөө чамлахааргүй орлого олно.

Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн харилцаанд тааламжгүй. Зарим нь гэрлэх гэж яарснаас төвөгтэй  харилцаанд орж, өөрийгөө зовоох бололтой. Гэр бүлтэй хүмүүс нэгнээсээ уйдаж, залхах хандлагатай. Ялихгүй зүйлээс ч хэрүүл маргаан дэгдээж, сав хийвэл салж сарнихыг хүсэх бололтой. Тэвчээртэй байж, сэтгэл зүрхээ чагнаарай. Эс бөгөөс хожим харамсах үйл явдал тохиож болзошгүй.

Эрүүл мэнд: Ханиад тусч, вирусийн халдвар авах зэргээр өвчилж болзошгүй. Дархлаагаа дэмжин аминдэмээр биеэ бөөцийлөөрэй. Бусдаар бол эрүүл мэндэд ноцтой өвчлөл байхгүй байна. Мэдээллийн технологитой харьцдаг хүмүүс мэдрэлийн ядаргаанаас сэрэмжлээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж