Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, бизнест өрсөлдөөн ихтэй сар эхэлж байна. Энэ нь өөрийгөө шинээр нээх, мэдлэгээ нэмэгдүүлэхэд туслах болно. Ажил, үүрэгтээ хариуцлагатай байж алдаа гаргахаас сэргийлээрэй. Ялангуяа бизнесийн саналуудыг нягт нямбай авч үзэн, эрсдэлийг сайтар тооцох хэрэгтэй. Санхүүгийн байдал таны бодсоноос муу байх тул бүсээ чангалж хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс сэргийлээрэй. Зээл авах, үл хөдлөх худалдан авах зэргийг хавар болтол хойшлуулсан нь дээр.

Хайр дурлал, гэр бүл: Гадаад үзэмждээ анхаарч, өөртөө санаа тавьсны үр дүн  олны анхаарлын төвд оруулна. Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх хайр дурлалын төвөгтэй харилцаанд орох магадлалтай. Энэ нь хайрын гурвалжин байхыг ч үгүйсгэхгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай. Хайртдаа буулт хийвэл хариу нь сарын сүүлээр шагнал болж ирнэ.

Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стресс, сэтгэл санааны хямралаас үүдэн хэтрүүлэн идэх магадлалтай. Энэ нь таргалалт, чихрийн шижин зэрэг олон өвчний суурь болж болзошгүй. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай. Гэхдээ бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж