Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон сонирхолтой ажилд оролцож, бизнест хамтран ажиллах санал хүлээж авах болно. Энэ сард  бусдыгаа манлайлж, төрөлхийн удирдагч чадвараа харуулж чадна. Шинэ оны таатай нөлөөллийг бүтээлч, санаачилгатай байдлаар ашиглаж  чадвал орлогоо нэмэгдүүлж, албан тушаал ахих боломжтой. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол ажлыг их бага гэж ялгалгүй сэтгэл гарган хийх хийгээрэй.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаанд ээлтэй. Ялангуяа шинэ харилцаанд олон сонирхолтой үйл явдал хүлээж байна.  Хосууд хамтдаа шинэ зүйл туршиж, сурч мэдэх нь харилцааг сэргээж өгөх болно. Ганц бие хүмүүс санаачилгатай, зоригтой байвал сарын сүүлээр шагналаа авч хостой болно. Гэр бүлд үр хүүхдийн эрүүл мэнд санаа зовоох бололтой. Гэр бүлдээ илүү их цаг зарцуулж, анхаарал халамжаа зориулаарай.

Эрүүл мэнд: Урьдчилан сэргийлэх үзлэгт ороорой. Хүйтний улиралд дархлаа суларч, вирусийн гаралтай өвчин тус болзошгүй. Сайн унтаж амарч, эрүүл агаарт түлхүү амрах хэрэгтэй. Стресс бухимдлаа зөв байдлаар тайлж сурах хэрэгтэй. Эс бөгөөс эрүүл мэндээ улам дордуулж мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж