Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр завгүй байх төдийгүй тэр хэрээр хариуцлага тань нэмэгдэнэ. Өрсөлдөгчид чинь танаас өрсөх хандлага өндөр байгаа тул авхаалж самбаатай байх хэрэгтэй. Албан томилолт, бизнесийн уулзалт  зэргээр гадаад улсад аялах бололтой. Энэ үеэр бичиг баримтаа алдаж, үрэгдүүлэхээс сэрэмжлээрэй. Орлого нэмэгдэх таатай үеийг ашиглан хэрэгцээт зүйлээ худалдан авах, гэр орондоо засвар хийх зэргийг амжуулах хэрэгтэй.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сар бүхэлдээ романтик, хайр дурлалт байдлаар дүүрэн байх болно. Гэхдээ гэр бүлтэй хүмүүс хөнгөн хийсвэр байж болохгүй гэдгийг анхаараарай. Хайрттайгаа зугаалах, болзох зэргээр удаан хугацаанд хөндийрсөн харьцаандаа салхи оруулж услаарай гэж оддын байрлал сануулж байна. Гэр бүлийн харьцаагаа сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Ингэхдээ бие биетэйгээ илэн далангүй ярилцаж, үл ойлголцлыг арилгах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Хүйтний улиралд аминдэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэх зэргээр тамир тэнхээгээ сэлбээрэй. Гэмтэл ослоос сэргийлж, шаардлагагүй бол хол замд гарах хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж