Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа сайн үйлс бүтээж, амжилт гаргана. Зарим нэг саад бэрхшээл замд тань тулгарах ч  өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Бизнес болон ажил хэрэгт ахиц дэвшил гарна. Та зарим нэг чухал хүнтэй холбоо тогтоох юм уу өндөр тушаалын хүнээс тусламж авна. Мөнгөний эх үүсвэр нэмэгдэх тул мөнгөө ахиухан хадгалах боломж гарна. Мөнгөний эх үүсвэр нэмэгдэхээс гадна сугалаа, даатгал гэх мэт гэнэтийн тохиолдлоор их хэмжээний мөнгөтэй болох магадлал өндөр байна.

Хайр дурлал, гэр бүл: Таныг хайр дурлалын тал дээр ивээж,  сайхан санал хүлээн авах мөчийг даллаж байна. Шинээр хайр дурлалтай учрах боломж маш өндөр байна. Ганц бие хүмүүс насны ханиа олж, сүй тавина. Харин гэр бүл болсон хосууд үр хүүхэдтэй болж, аз жаргалаар бялхана.

Эрүүл мэнд: Таныг эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулж байна. Сарын дунд үеэс эхлэн эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой биш, жижиг өвчнөөс үүдэх бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж