Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ оны эхний сараас л та бүхэн ажил ихтэй завгүй байх болно. Хониныхон олон сайн төсөл санаачилж, эхлүүлдэг боловч бүрэн дуусгадаггүй. Тэгвэл сарын эхээр зарим орхисон ажил, төсөл хөтөлбөрөө барьж авбал сайн байна. Үргэлж өөрийн хүссэнээ хийж амьдардаггүй учраас хүсээгүй үүрэг хариуцлагыг ч үүрэх хэрэгтэй болно. Сарын дунд үеэс санхүүгийн байдал сайжирч эхлэх боловч сүүлээр орлого тасалдах магадлалтай. Энэ сард та эрч хүчтэй, бүтээлч байх болно.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард хайр дурлал, хосын амьдралд олон өөрчлөлт гарна. Ганц бие нэг нь амьдралын ханиа олох бол зарим нь гэр бүлээ цуцлуулах бололтой. Бүхнийг өөрийнхөө шийддэг, хэнээс ч хараат бус байдал чинь таныг хаагдмал нэгэн болгож байна. Гэр бүлд эв нэгдэл дутагдсанаас зөрчил маргаан тасрахгүй. Иймд аль болох нээлттэй байж, гэр бүлийнхэндээ өөрийгөө зөвөөр ойлгуулахыг хичээгээрэй.

Эрүүл мэнд: Стресс бухимдлаас шалтгаалж нойргүйдэх, хоолны дуршил өөрчлөгдөх магадлалтай. Хол замд явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ сард дархлаагаа дэмжиж, сайтар амарч чадвал ноцтой өвчлөл үүсэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж