Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч тань бага зэрэг сул байх болно. Ажил дээрээ төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байхад хэн нэгэн таниас урьдаж хийх болно. Хамт олон эсвэл ойр дотнынхонтой харилцахад хүндрэлтэй болсноор эрүүл мэнд тань тавгүйрч магадгүй.Бизнесийн хамтрагч, ажлын харилцагчидтай учраа ололцох хэрэг гарна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс таны ажлын үр дүн шалтгаалах болно. Санхүүгийн хэрэгцээ шаардлагаар хүсээгүй ажлаа ч шүүрч аваад хийхэд хүрэх бололтой. Гэр бүлийн тааламжтай уур амьсгал ажлын стресс, ядаргаанаас ангижрахад туслана.  Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч нэмэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж