Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногийн эхлэл зарим нэгнийх нь хувьд хар дарсан зүүд мэт байх бололтой. Таагүй явдал, азгүй тохиолдол их байх болно. Гэвч аливааг хэтэрхий хүндээр тусгаж, дэлхий сүйрсэн мэт аашлах хэрэггүй. Энэ бүхэн шуурга мэт таныг дайраад л өнгөрнө. Санхүүгийн байдал сайнгүй үед арвич, тооцоотой байх хэрэгтэй. Алхам болгоноо цэгнэ. Бүх хэрэггүй холбоогоо таслах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур ямар ч ажлыг эхний оролдлогоор шийдэж чадах эрч хүч танд төвлөрнө.Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Долоо хоногийн сүүлээр амьдралын гэрэл гэгээг харж, өөдрөг байхыг хичээ. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарилаж ажиллахыг од эрхэс танд зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж