Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Завгүй өдрүүд үргэлжилнэ. Ажил ихтэй үедээ өдрийн цагаар хэдэн минут унтаж, стресс ядаргаанаас сэргийлээрэй. Таны удаан хугацааны төлөвлөгөөнд гэнэтийн саад учирч магадгүй. Энэхүү саадыг давж чадвал амжилт ойрхон байна. Ажлаа солих, орон байраа засч сайжруулахад таатай. Нойргүйдэл, хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг эмгэгт өртөж магадгүй. Долоо хоногийн дундуур ойрын үед амжилтад хүрч чадах ажлыг зоригтойгоор эхлүүл. Таны амьдрал сайн, муугийн алинаар нь ч болов өөрчлөлт ирэх болно. Иймд бүхий л ажилд эрүүл ухаанаар хандаж амьдралын туршлага дээрээ үндэслэн зөв шийдвэр гаргахыг хичээ. Долоо хоногийн сүүлээр биеийн хүнд ажил, хол газар удаан хугацаагаар явах, аялахаас зайлсхий. Шинэ танилтай болохдоо болгоомжтой байхыг одод анхааруулж байна. Биеэ тоох, дээрэлхүү зан гаргах эсвэл хэт идэвхтэй байх нь аль нь ч танд тус болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж