Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эртнээс төлөвлөж байсан зүйлээ ажил хэрэг болгоход тохиромжтой. Эрч хүчээр дүүрэн байж, бүгдийг манлайлна. Шинэ санаа, шинэ арга барилыг ажил төрөлдөө нэвтрүүлээрэй. Албан тушаал ахих, байр сууриа бэхжүүлэхийн төлөө хичээх шаардлагатай. Амжилтад хүрэх боломж байхад бусдад боломжоо бүү алдаарай. Сарын эхээр орж ирэх мөнгө саатах бололтой. Санхүүгийн асуудлаар түншүүдтэйгээ муудалцахаас зайлсхийгээрэй.

Гэр бүл, хайр дурлал: Та олны анхаарлын төвд байна. Таныг ойлгож, дэмждэг нэгэнтэй гэр бүл болох бололтой. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд сэтгэл санааны дарамтад орж болзошгүй. Асуудлын гол нь таны түрэмгий авирт байгааг ойлгох хэрэгтэй. Ханьтайгаа эв зүйгээ хичээвэл танд л хэрэгтэй.

Эрүүл мэнд: Эрүүл байхын тулд ногоо, загасыг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Амин дэм, витамины дутагдалд орж болзошгүй. Унтахынхаа өмнө иогоор хичээллэж, эрүүл агаарт гарч байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж