Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Адал явдал, сонирхолтой уулзалтаар дүүрэн байна. Та мөн чанартаа бол амбицтай, манлайлах дуртай нэгэн. Таны энэ чанар ажил албандаа өсөхөд хэрэг болно. Ажил төрөл, байр суурь, мөнгө санхүүтэй холбоотой олон амжилт таныг хүлээж байна. Аз сорих, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй. Удаан яригдсан гэрээ хэлцэл амжилттай хийгдэнэ. Орлого нэмэгдэж, сэтгэл хангалуун байх бололтой. Тиймээс хэрэгцээтэй бүх зүйлээ сэтгэл зоволгүй худалдан авч чадна

Гэр бүл, хайр дурлал: Дурлалын паян, зугаа цэнгэлээр дүүрэн сар ирж байна. Та илүү романтик, дурламтгай болж, романтик нэг ч болзооноос хоцрохгүй. Гэр бүлтэй бол хөнгөн хийсвэр байж болохгүй. Ханьтайгаа харьцаагаа сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Эс тэгвэл салж сарнихдаа хүрч болзошгүй. Илэн далангүй ярилцаж, үл ойлголцлыг арилгаарай.

Эрүүл мэнд: Харшил хөдөлнө. Ямар нэгэн зүйлээс харшвал заавал эмнэлэгт очиж, шинжилгээ өгөөрэй. Толгой үе үе өвдөж болзошгүй. Амин дэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж