Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Аливаа чухал ажлыг бусдад найдан даатгалгүй өөрөө гардан хийхийг хичээгээрэй. Зарим хүмүүс назгайрч, залхуурах хандлагатай. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хөрөнгө оруулалт хийх, томоохон эд зүйл худалдан авахад таатай. Орлого тогтсон эх үүсвэрээс орж ирнэ. Сарын сүүлээр садан төрөл санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Хайр дурлал, гэр бүл: Дурлалын адал явдал сонирхол татна. Гэвч энэ харилцаа тийм ч удаан үргэлжлэхгүй л болов уу. Харин гэр бүлтэй хүмүүст энэ хандлага нь асуудал үүсгэж болзошгүй. Таны хэсэг хормын жаргал нэг насны амьдралыг чинь, аз жаргалыг үгүй хийж болзошгүй.

Эрүүл мэнд: Гэмтэж бэртэх, хууч өвчин сэдрэх хандлагатай байна. Зарим хүмүүс энэ сард эрлэгтэйгээ учрах бололтой. Ойр дотнын хүмүүстээ илүү цаг гаргаж, сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж