Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, бизнест өрсөлдөөн ихтэй сар айсуй. Энэ нь танд өөрийгөө шинээр нээх, мэдлэгээ нэмэгдүүлэхэд туслах болно. Ажил, үүрэгтээ хариуцлагатай байж алдаа гаргахаас сэргийлээрэй. Санхүүгийн байдал таны бодсоноос муу байх тул бүсээ чангалж хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс сэргийлээрэй.

Гэр бүл, хайр дурлал: Гадаад үзэмждээ анхаарч, өөртөө санаа тавих хэрэгтэй. Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх хайр дурлалын түвэгтэй харилцаанд орох магадлалтай. Энэ нь хайрын гурвалжин байхыг ч үгүйсгэхгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай байгаа учраас хайртдаа буулт хийж, аядуу зөөлөн байхыг зөвлөх байна.

Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стресс, сэтгэл санааны хямралаас үүдэн хэтрүүлэн идэх нь олон өвчний суурь болж болзошгүй. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай. Гэхдээ бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж