Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү : Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвх санаачилгатай байна. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч том боломжийг нээх төлөвтэй байна. Санхүүгийн байдал хэвийн байх боловч хэтрүүлэн зардал гаргах хэрэггүй. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулна.

Гэр бүл, хайр дурлал : Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай. Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралын хэмнэлд өөрчлөлт оруулна. Энэ  сард арслангийн ордныхон хөнгөмсөг хөөрүү болгох хандлагатай байна. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох сайхан мэдээгээр шинэ сарыг үдэх бололтой.

Эрүүл мэнд: Эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарч, жимс ногоо түлхүү хэрэглээрэй. Романтик болзоогоо ууланд алхах, зугаалгаар явах зэргээр эрүүл мэндэд ээлтэй байдлаар зохицуулж болох юм. Өвлийн сэнгэнэсэн агаар танд эрч хүч бэлэглэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж