Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын турш ажил мэргэжлийн хувьд маш сайн байх төлөвтэй байна. Тушаал дэвших магадлалтай. Зарим тохиолдолд дээд удирдлагуудтайгаа болон бизнесийн хамтрагчидтайгаа учраа ололцоход хэцүүхэн байх нь. Чиний хичээл зүтгэл ямар чухал зүйл болохыг өөрөө эхлээд ойлгох нь чухал. Учир нь зарим тохиолдолд хичээл зүтгэл санасан шиг үр дүн авчрахгүй байх боломжтой. Сарын сүүлээс ажлын амжилт нэмэгдэх бөгөөд ашиг орлого сайн байна. Тиймээс өөрийгөө удирдаж ажил мэргэжлийн хувьд болгоомжтой бас уян хатан байхыг хичээгээрэй.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сарын хувьд романтик үйл явдал дүүрэн байна. Эцэг эх чинь хувийн амьдралд хэт оролцож, эсвэл хайртад чинь сэтгэл дундуур байж магадгүй. Зарим нэг өмч, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үл ойлголцол, асуудал гарч болзошгүй. Сарын сүүлээр  хамтын ажиллагаа болон найз нөхдийн харилцаа, ирээдүйн төлөвлөгөө зэрэгт сайнаар нөлөөлж эхэлнэ. Мөн хайр дурлал, гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудлууд сайнаар шийдэгдэнэ.

Эрүүл  мэнд: Хоол боловсруулалт муудаж, ходоодны хүчил нэмэгдэх магадлалтай тул хөнгөн дэглэм барих нь зүйтэй. Хууч өвчин сэдэрч, бие тавгүйтэж болзошгүйг сануулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж