Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Энэ үед банканд данс нээвэл их хэмжээний хадгаламжийн үүд нээгдэнэ. Энэ cap банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажиллагсдад амжилттай. Амьдралын идэвхтэй хэмнэл нь танд эерэг энерги, эрч хүч бэлэглэнэ.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалыг ивээх гаригууд бүгд идэвхтэй хөдөлгөөнд оршиж буй учир тэдэнд энэ сард уйтгарлах боломж олдохгүй. Сарын эхний арав хоногт буруу ойлголцох, маргалдах асуудал гарч магадгүй. Хайр дурлал, нөхөрлөл хоёрыг андуурахуйц үйлдэл гаргахаас болгоомжлоорой. Сарын сүүлээр хүсээгүй хүн чинь ч чамд татагдаж, адал явдалтай өдөр хоногуудыг өнгөрүүлэх бололтой. Ажлын газрын романс үүсэх магадлал өндөр. Харин гэрлэсэн хүмүүс хайртынхаа мэдрэмж, сэтгэлд анхаарал хандуулж, өөрийгөө түүний оронд тавьж, ойлгохыг хичээгээрэй.

Эрүүл мэнд: Сэтгэл санааны хувьд савлагаатай, дээш доош үсчсэн өдрүүд байх бололтой. Энэ үед өөрийгөө сайтар сонсож, удирдаж сурахад анхаарвал тустай. Энэ сард нойргүй хонох шөнүүдээ багасгаж, ядарч сульдахгүй байх тал дээр анхаарч, эрүүл амьдралын хэв маягтай болоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж