Идэвхтэй долоо хоног. Шийдээгүй асуудлуудаа цэгцэлж, ажлаа шинээр эхлэхэд таатай. Бусадтай харилцахад хүндрэлтэй байх учраас аль болох маргаан, үл ойлголцлоос сэргийлээрэй. Зардлаа хянаж, тооцоотой байх хэрэгтэй. Эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй. Долоо хоногийн сүүлээр дуртай зүйлдээ цаг гаргаж, өөрийгөө эрхлүүлэхэд гэмгүй. Гэхдээ та эдгээр өдрүүдэд согтууруулах ундаанаас хол байх хэрэгтэй.
