Маш сонирхолтой, адал явдлаар дүүрэн долоо хоног байх болно. Хайр дурлалын харилцааны хувьд маш чухал долоо хоног байх тул аливаад анхааралтай, хариуцлагатай байхыг хичээгээрэй. Удаан хугацаанд хайж байсан хэрэгтэй мэдээллээ олж авах болно. Урьдчилан төлөвлөөгүй зүйлд маш их зардал гаргаснаар гэр бүлийнхэнтэйгээ муудалцахаас сэргийлээрэй. Санхүүгийн гэрээ хэлэлцээр хийх, амлалт өгөхөөс аль болох зайлсхийгээрэй. Удаан хугацаанд таныг зовоосон бичиг баримтын асуудал байгаа бол энэ долоо хоногт шийдвэрлэхэд таатай байх болно.
