Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт та гэр орон, өөрийн өмч хөрөнгө, санхүүгийн аюулгүй байдал гэх гурван зүйлд анхаарлаа хандуулах болно. Эдгээр гурван зүйл ямар нэгэн байдлаар хоорондоо холбогдож, таны анхаарлыг өөрийн эрхгүй татах юм. Хэрвээ танд залуу эрэгтэй хүнтэй холбоотой ямар нэгэн зөрчилтэй асуудал байгаа бол энэ долоо хоногт заавал шийдэхийг хичээгээрэй. Ямар нэгэн бичиг баримт, мэдээ хүлээн авахыг хүсэж байгаа бол энэ долоо хоногт лав хойшлогдож магадгүй. Урт хугацааны өмнө болсон таагүй үйл явдлын тухай мэдээг хүлээн авна. Гэр бүлтэй тань холбоотой ямар нэгэн арга хэмжээнд сэтгэл гарган очихыг зөвлөж байна. Ихрийн ордны эрчүүдийн хувьд хувийн харилцаа, эсвэл нөхөрлөлөө улам бататгах үйл явдал тохиолдоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж