Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Аливаад хэт их найдвар тавих хэрэггүй. Учир нь энэ долоо хоногт та өөрийн тавьсан найдлагаасаа болоод залхах, уурлах явдал гарч магадгүй. Гэхдээ энэ долоо хоног таны хувьд олон талаараа маш онцгой байх болно. Тиймээс өөрт тань тохиолдох аз, завшааныг уур бухимдлаасаа болж нүднийхээ урдуур өнгөрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Ажил хэргийн хувьд энэ долоо хоног таны хувьд тун ахицтай байх болно. Гэр бүлийн харилцааны хувьд ч бас дэвшилттэй байна. Хэрвээ та гэр бүл, эсвэл хамаатан саднуудтайгаа ямар нэгэн зөрчилтэй байгаа бол энэ долоо хоногт бүрэн шийдэгдэх нь ээ. Энэ долоо хоногт та хаа нэг тийшээ аялахаар шийдсэн бол мөнгө төгрөгөө аюулгүй газар авч явж, өөртөө сайн анхаарал хандуулаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж