Өмнө нь нухацтай бодож байсан эрсдэлтэй, эсвэл чухал төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой. Хэрвээ танд зарга болон шүүхтэй холбоотой хэрэг байгаа бол энэ долоо хоног таны хувьд маш таатай байна. Хилэнц, загасны ордын хүмүүстэй холбоотой шинэ, чухал харилцааг эхлүүлэх болно. Энэ долоо хоногт найзуудын хүрээллийн хэн нэгний үйлдэл таныг гайхшируулах болно. Энэ нь сайн, эсвэл муу аль ч талаар байж болох юм. Хумх, ихэр, жинлүүрийн ордын хүмүүс энэ долоо хоногт танд гэнэтийн бэлэг барина. Түүнчлэн энэ долоо хоногт та санаанд оромгүй газар шинэ танилтай болж, харилцаа тань урт хугацаанд, таатайгаар үргэлжлэх болно. Хайр дурлалын амьдралын хувьд хамтрагчийн тань хэлэх үг, хийх үйлдэл таагүй нөхцөл байдлыг үүсгэж магадгүй.
