Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Боловсролын зэргээ дээшлүүлэх, гадаадад аялах, өөрийн бүтээлээ хэвлүүлэх зэрэгт тааламжтай. Ялангуяа уран бүтээлч нар  онгодтой байж, үнэд хүрэх бүтээл туурвиж чадна. Мэргэжлийн хүрээнээс тэс өөр талбарт хүч үзвэл та өөрийгөө шинээр нээж, тодорхой амжилтад хүрнэ. Таны идэвхтэй байдал, урам зориг бусдыг өдөөж, хамт олны уур амьсгалыг сэргээнэ. Та энэ сард гарч ирсэн боломж бүрийг алдалгүй барьж авахыг хичээгээрэй. Учир нь энэ бүхэн таныг шинэ түвшинд аваачна. Санхүүгийн байдал эрс сайжирна.

Хайр дурлал, гэр бүл: Сарын дунд үеэс хайр дурлалын харилцаа таны анхаарлын төвд орж ирнэ. Энэ үед та сэтгэлээ илчлэх, хайр халамжаа харамгүй түгээх хандлагатай байна. Таныг гэсэн сэтгэлтэй нэгнийг үл тоож явснаар алдаж мэдэх нөхцөл байдал үүсчээ. Хэт хөнгөмсөг байдал таныг олон асуудалд унагаж мэднэ. Гэр бүлтэй хүмүүст хардалт, үл ойлголцол үүсч болзошгүй. Энэ үеийг давж чадвал хосуудын харилцаа улам батажна.

Эрүүл мэнд: Ужиг хууч өвчин сэдэрч таныг багагүй зовоох бололтой. Эмчилгээ хийлгэхгүй удаан явснаар ноцтой үр дүнд хүрч мэднэ. Тиймээс эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Эмэгтэйчүүд сэтгэл гутралд орж болзошгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж