Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард зарим хүчин зүйлийн нөлөөгөөр та ажлын чиглэлээ өөрчилж магадгүй. Та нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, шинэ хүмүүстэй холбоо тогтооно. Зарим нь бие даасан бизнес эрхэлнэ. Хамтын ажиллагаа үр дүнтэй байх болно. Санхүүгийн төлөв байдал тогтвортой байна. Гэхдээ мөнгө олохын төлөө элдэв муу арга саам эрэлхийлэх хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Романтик адал явдлаар дүүрэн байна. Та анхны харцаар ч дурлаж мэднэ.  Энэ сард баталгаажуулсан гэрлэлт урт удаан настай байх магадлалтай. Гэр бүлдээ илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Үр хүүхдийн дуулгаваргүй байдал таны санааг зовоох бололтой. Багахан л анхаарлаа сулруулахад асуудал хүндэрч мэдэх тул хүүхдэдээ илүү цаг гаргаж, зөвлөж туслаарай.

Эрүүл мэнд: Ачааллаа тохируулахгүй бол ядаргаанд орох болно. Хол газар явахдаа бэртэхээс сэргийлж, анхны тусламжийг хайрцгаа байнга авч явах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж