Үхэр

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ сард үхрийн ордныхон нэг нас нэмнэ. Өнгөрсөн алдаанаасаа суралцаж, үргэлжлүүлэн сайжрах тухайгаа эргэцүүлэн бодох цаг. Харилцаагаа таслахыг хүсдэг хүн, аль эсвэл орхихыг хүсдэг зуршил байдаг бол одоо л зоригтой үйлдэл хийгээрэй. Сарын эхний өдрүүдэд элдэв романтик бодол толгойноос тань салахгүй нь. Зарим зүйлд хэт сэтгэл хөдлөлөөр хандахаасаа өмнө бусдын оронд өөрийгөө тавиад үзээрэй. Мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг хүнд та татагдах ч хожим нь сэтгэлээ өвтгөхгүйн тулд харилцаа тогтоохоос зайлсхийсэн нь дээр. Хүмүүстэй дотно харилцсан ч хил хязгаараа хадгалахаа бүү мартаарай. Ойр дотны хүнээ хамгаалж байгаа нь энэ гээд өөрт хамааралгүй хэрүүл маргаанд уруу татагдаж орж магадгүй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж