Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Үхэр

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр  ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Түншийн холбоо харилцаа сайжирна. Хэрвээ та бусадтай зөв харьцаж чадвал  боломж илүү тохионо. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Бизнес эрхэлдэгчдийн орлого сайжирна.

    Гэр бүл, хайр дурлал: Энэ сард та бүхэн өөдрөг хандлагатай, сэтгэл хөдлөл ихтэй байх хандлагатай байна. Энэ нь хосын харилцаанд тааламжтай нөлөө үзүүлнэ. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох зэрэг янз бүрийн сайхан мэдээ хүлээж байна. Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай.

    Эрүүл мэнд: Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, спортоор хичээллэвэл тустай.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж