Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Үхэр

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногт таны удирдлага дор аливаа ажил амжилттай дуусч, нийгэм, улс төрийн амьдралд хүссэн шийдвэрээ гаргах боломжтой болно. Ерөнхийдөө энэ долоо хоног таны хувьд тун онцгой байна. Эрүүл мэнд тань ч бас гайхамшигтай сайн байна. Урьд нь ямар нэгэн өвчин эмгэгтэй байсан бол эдгэрэх үйл явц тань ахицтай байна. Спорт, кино, технологийн салбарт ажиллагсад сайн эхлэл тавина. Хамаатан садантайгаа уулзахад цаг гаргаарай. Энэ нь танд аз жаргалыг мэдрүүлэх болно. Шашин, буюны үйлстэй холбоотой ажлуудаа энэ долоо хоногт дуусгаарай. Долоо хоногийн дунд үеэс хайр дурлалын харилцаанд таатай үр дүн гарна. Жирэмсэн хүмүүс сайн амарч, биеэ энхрийлэхийг зөвлөж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж