Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Үхэр

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болж ч магадгүй, ажлаа сольж ч магадгүй. Таны орчин тойрон найз нөхөд өөрчлөгдөнө. Таны амьдрал тэр чигээрээ гадны нөлөөллөөс хамаарна.  Та хамтран ажиллаж байсан түншээсээ эсвэл захиалагчаасаа том санал хүлээн авах бололтой. Энэ хамтын ажиллагаанаас та маш их ашиг олно. Орлого тодорхой хэмжээнд өснө.

    Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс хүнтэй танилцах эсвэл хайр сэтгэлийн хуучин холбоогоо сэргээх магадлалтай. Ажлын ачааллын хажуугаар гэр бүлийн асуудал таныг бага зэргийн стресст оруулна. Хайртай дотнын хүмүүсээ анхааралтай сонсож, тэдний юу хүсэж байгааг хуваалцах цагийг гаргаарай. Гэр орныхоо асуудлуудыг жижиг гэж хойшлуулалгүй цэгцлэх хэрэгтэй бололтой.

    Эрүүл мэнд: Эрүүл мэндээ анхаарч, шинэ ногоо, байгалийн гаралтай хүнсийг хэрэглэж байхыг зөвлөж байна. Хэрвээ та сүсэгтэй бол сүмд очин залбирч, ариун орчныг мэдэрч болох юм. Дотоод сэтгэлээ тайван байлгаж, элдэв асуудлыг ургуулан бодох хэрэггүй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж