Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

Хумх

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногийг ашигтай өнгөрүүлнэ. Дайснуудынхаа дунд дархан цолоо мандуулах боломж гарна. Алдаагаа давтахгүйн тулд алдаанаасаа суралц. Энэ долоо хоногт янз бүрийн баяр ёслол цөөнгүй болно. Мөн удахгүй шинэ хүнтэй болж магадгүй. Баярт мөч бүрийг сайхан өнгөрүүлж, сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Ажилдаа сэтгэл гаргаж, шаргуу хөдөлмөрлөвөл амжилт ойрхон байна. Юм бүхэнд гонсойх хэрэггүй. Аливааг цаг тухайд нь дуусгахыг хичээ. Тэгж чадваас богино хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж чадна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд ч алдах зүйлгүй. Та санхүүгээ зохицуулах төрөлхийн чадвартай хүн тул юм бүхэнд хэт санаа зовоод хэрэггүй. Хайртай хүн тань таны бүх шийдвэрийг дэмжинэ. Гэхдээ шийдвэр гаргахдаа маш болгоомжтой байгаарай.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж