Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Хумх

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Анхаарал төвлөрөлөө сайжруулахгүй бол хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Эрүүл мэнд, санхүү, ажил мэргэжил, хайр дурлал, харилцаа гэх мэт амьдралын бүхий л салбарт тань таныг сорьсон үйл явдлууд тохионо. Ажил дээрээ ахмад ажилтны зүгээс дарамт мэдэрнэ. Тэд танд шинэ сорилт, шинэ даалгавар өгөх болно. Гэхдээ энэ нь эцэстээ таны үнэ цэнийг баталж өгөх сайн талтай. Санхүүгийн хувьд учиргүй алдагдал хүлээхгүй ч ашиг багатай байна. Ажил дээрх асуудлаа ар гэртээ авчирч нялзаах хэрэггүй. Хайртай хүнтэйгээ үүнээс болоод маргалдаж магадгүй. Хоол боловсруулах эрхтэн, толгой, нуруутай холбоотой зовиур илэрнэ. Энэ нь ажлын ачаалал, санхүүгийн дарамттай холбоотой.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж