Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Хумх

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Ажил хэрэг, мөнгө санхүү: Чухал шийдвэр гаргасны үр дүнд шинэ боломж гарч ирнэ. Хэн нэгний итгэлийг амархан олж чаддаг нь  таны давуу тал юм. Гэвч хэт хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болоод үнэлэмжээ алдаж мэднэ. Энэ сард таныг амжилт бүтээл дүүрэн сар хүлээж байна. Мөнгөний тал дээр азтай байна гэдэгтээ итгэж болно. Энэ намар ажил хэргийн тал дээр ихээхэн одтой байна. Томоохон албан тушаалтнууд танд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

    Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хумхын ордныхон олон шүтэн бишрэгчтэй, олон болзоо учраатай байх нь. Улмаар өөрт тохиромжтой нэгнийг олж, гүнзгий харилцаа үүсгэн үр хүүхэдтэй болохыг төлөвлөж ч мэднэ. Хосуудын харилцаанд зөрчил үүсч, та хоёрын хайр сэтгэлийг сорино. Нэгнээ үл хүндэтгэж, өөрийгөө хэт бодох нь зөрчлийг хурцатгах аюултай.

    Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал хэвийн байна. Арьс, үсэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Ямарваа бүтээгдэхүүнийг өөрөө дур мэдэн хэрэглэхээс илүү мэргэжлийн хүний зөвлөгөөг дагавал дээр.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж