Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Хумх 

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногт таны сэтгэл санаа өөдрөг, үйлс бүтэмжтэй байна. Бэрхшээл тулгарсан үед эерэг хандлагатай байхын тулд дуртай зүйлээ хий. Ганц бие хумхын ордныхон өмнөх харилцаанаасаа бүрэн салж чадахгүй байгаа бололтой. Үүнээсээ болоод та шинэ харилцаанд нээлттэй байж чаддаггүй. Хэрвээ танд олон сонголт байгаа бол үүнээс болоод хэрүүл маргаан үүсч магадгүй. Та заримдаа үгүй гэж хэлж чаддаггүйгээсээ болоод даахгүй нохой булуу хураахын үлгэр болдог юм байна. Тиймээс өөрийн чадах зүйлдээ л амлалт өг. Ажил хайж байгаа хүмүүс төдийлөн азтай бус байна. Гэхдээ олон байгууллага танд татгалзлаа гээд энэ нь ертөнцийн төгсгөл биш гэдгийг санаарай. Зүгээр л танд зориулсан онцгой боломж хараахан гарч ирээгүй байна гэсэн үг.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж