Танд ямар ур чадвар дутагдаж байна гэдгээ олж харахыг хичээ. Өөрийгөө төгс гэж бодож, энэ хэвээрээ үргэлжлээд байлгүй нүдээ нээ. Эргэн тойронд тань хэрэгтэй зүйлийг нь сураад авах хүн олон байна. Ганц бие хүмүүс хайр дурлал бодохын оронд хоббигоо хөгжүүлэх ч юм уу хувийн чанартай өөр зүйлсэд анхаарлаа хандуул. Хэрвээ та гэрлэсэн бол, хайртай хүнээсээ хол байгаа бол түүнийгээ хардаж, сэрдэж зовоохгүй байхыг зөвлөе. Ажлын хамт олондоо хэт ихэрхэж хандаад хэрэггүй. Энэ долоо хоногт орлого тань мэдэгдэхүйц өснө. Эцэг эх, найз нөхдөөсөө санхүүгийн дэмжлэг авах магадлалтай байна.