Хонь 

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоног та болон таны гэр бүлийнхний хувьд олз омог арвин, ашигтай байна. Та хүссэн бүхэндээ хүрч чадахын сацуу өөрийнхөө нөөц бололцоог сайн мэдэж авна. Энэ нь таны хувийн болоод мэргэжлийн амьдралд эерэгээр нөлөөлнө. Таны гэр бүл, тэр дундаа эцэг эх тань үнэтэй зөвлөгөө өгнө. Түүнийг нь сонсож, хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Эрт оройгүй тэрхүү зөвлөгөөний үр шимийг та хүртэх л болно. Хамаатан садантайгаа харилцаагаа сайжруулахад тохиромжтой үе. Мөн ажилдаа төвлөрч чадвал бүх зүйл цаг тухайдаа амжина. Удирдлага тань ч таныг өндрөөр үнэлнэ. Санхүүгийн байдал тогтвортой байх ч хадгаламжаа өсгөхөө бүү мартаарай. Гэр бүлийн гишүүд тань бодолгүйгээр элдэв зүйлд мөнгө үрэмтгий байна. Тэдэнтэй ярилцахыг зөвлөе. Та юу ч хийсэн таны хайртай хүн тантай нэг талд байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж