Хонь

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Санхүүгийн буруу менежментээс болж сарын эхэнд алдаа гаргаж магадгүй. Тиймээс хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдан авахаас зайлсхий. Гэхдээ алдаа гаргасан ч эндээсээ чухал сургамж авна. Зарим зүйлийг хэт яаран шийдээд хэрэггүй. Аажуу уужуу бодох боломжийг өөртөө олго. Гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Гэртээ аль болох олон цагийг өнгөрүүлж, чадах бүхнээ хий. Хуучирсан тавилга сэлтээ соль. Мөн энэ сардаа багтаад хайртай хүнтэйгээ романтик оройн зоог бариарай. Үргэлж олонтойгоо бужигнах гээд хэрэггүй, хааяа зүгээр л буйдан дээрээ хэвтээд зурагт харах нь өөрийгөө халамжлах нэг хэлбэр болно. Өглөөг урам зоригтой угтахад хүргэдэг тэр зүйл тань юу вэ, түүнийгээ л хий.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж