Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Хонь

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард бие даан олон ажлыг амжуулж, манлайлах чадвараа нотлон харуулж чадна.  Ур чадвараа нэмэгдүүлж, суралцахаа зогсоох хэрэггүй. Орлого нэмэгдэж, ажлын санал олныг хүлээж авах бололтой. Хэрэв та ажилдаа дуртай, тууштай нэгэнд ямар ч хямрал тохиохгүй. Харин ажлаа солихоор төлөвлөж буй хүмүүс сарын эхээр тааламжтай. Санхүүгийн байдлаа сайтар хянаж, илүү зардлаа хянах хэрэгтэй.

    Гэр бүл, хайр дурлал: Энэ сар бүхэлдээ хайр, дурлалд тааламжтай. Зарим хүмүүс сүй тавьж, хуримын тов тогтоох магадлал өндөр байна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд  тогтвортой тайван байдал давамгайлж, амар жимэр байх бололтой. Энэхүү тааламжтай үеийг ашиглан хайр сэтгэлээ батжуулж, гэр бүлдээ бүхнээ зориулах хэрэгтэй.

    Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж