Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Хонь 

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Хэнд ч хэлмээргүй, зөвхөн өөртөө л хадгалмаар тийм нууцууд танд байдаг бололтой. Тэдгээр нууц энэ долоо хоногт санааг тань зовооно. Зориуд нуун дарагдуулснаасаа болж асуудалд орооцолдох магадлалтай байгаа тул шулуун шударга байхыг зөвлөе. Ганц бие хүмүүс таалагддаг хүнтэйгээ холбоо тогтоох боломжтой болно. Боломжийг бүү алдаарай. Харин та хостой бол хайртай хүнээ уурлуулж, сэтгэл ханамжгүй байлгахаас болгоомжлоорой. Ажлын ачаалал хэвийн байна. Гэхдээ хувийн асуудлаа ажил хэрэгтэй хутгахгүй байхыг зөвлөе. Хэт их сэтгэл хөдлөлөөсөө болж ажлын байран дээрээ асуудалд орж магадгүй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэхдээ мөнгө байгаагийн хэрээр үрж, ажлаа цалгардуулахгүйг хичээгээрэй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж