Хилэнц

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоног таатай өнгөрнө. Хувь болоод хувьсгалын амьдралаа та өөрийнхөөрөө зохицуулж чадна. Гэр бүлтэйгээ, тэр дундаа эцэг эх, ахмад настнуудтайгаа цагийг өнгөрөө. Тэд үүнийг хүртэх эрхтэй. Эргээд тэнд танд үнэ цэнтэй зөвлөгөөгөө хайрлаж, зарим асуудалд тань үр дүнтэй шийдэл ололцоно. Тэдний төлөө ямар нэгэн онцгой зүйл хий. Ажил дээрээ хувийн зохион байгуулалт сайтай байж чадвал хойшлогдож, хүлээгдээд байсан бүх даалгавраа хугацаандаа амжиж дуусгана. Ингэж байж та дарга, удирдлагууддаа таалагдаж чадна. Тэд аягүй бол таны цалинг ч нэмж мэдэх юм шүү. Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ ойрын ирээдүйд урьдчилан таамаглаагүй зардал гарах магадлалтай байгаа тул хадгаламжаа өсгөсөөр байгаарай. Хайртай хүнээсээ олон талаар дэмжлэг туслалцаа авна. Асуудал шийдэхэд туслаад өгдөг хүнтэй та азтай байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж