Энэ долоо хоног галзуу хулгана дээр суусан мэт л сэтгэл санаа өгсөж, уруудаастай байх нь. Хааяадаа ирээдүйн төлөвлөгөөгөө бодож, өөдрөг, урам зоригтой болох ч эргэлзэж, тээнэгэлзэн, айж ширвээтэх үе ч гарна. Гэхдээ хамгийн сайхан нь та энэ бүх сорилтыг даваад гарах хангалттай чадвартай хүн юм. Тэр бүү хэл энэ долоо хоногт өмнөхөөсөө ч илүү хүчирхэг байх нь. Сорилтыг давж гарах хамгийн гол арга бол зорилгодоо төвлөрч, өөрийн боломж бололцоондоо итгэх юм шүү. Хүсч зориод байгаа тэр зүйл тань таны хувьд үнэхээр нэн тэргүүний чухал зүйл мөн үү гэдгийг бас тунгаан бодоорой. Ярилцахаас халгаж байсан сэдвээрээ хайртай хүнтэйгээ ярилцахаас өөр аргагүй болно. Гэхдээ энэ долоо хоногт ямар нэгэн аюул заналхийлэл, сэтгэлийн шарх та амсахгүй учраас эцсийн үр дүнд найдаж болно шүү.