Хүмүүстэй харилцахдаа биеэ тоож, ихэрхэхгүй байхыг танд зөвлөе. Хүн бүхэнд өөрийн гэсэн давуу тал, хүч чадал бий. Та харин тэндээс өөртөө хэрэгтэй зүйлийг нааж авах хэрэгтэй. Өөрийгөө хамгийн шилдэг нь гэж бодох хэрэггүй. Ганц бие хүмүүс энэ долоо хоногт уулзаа учраа ихтэй, идэвхтэй байна. Та хайр дурлалын тал дээр бага зэрэг хайнга хүн юм. Үүнээсээ болоод нөгөө хүнээ ичгэвтэр байдалд оруулж магадгүй. Хэрвээ та гэр бүлтэй болсон бол хайртай хүнээрээ юу хүссэнээ хийлгэх гэж хүчлэх хэрэггүй. Бусдын мэдрэмжид хүндэтгэлтэй ханд. Ажил дээрээ өрсөлдөгчдөөс болгоомжил. Санхүүгийн байдал тогтвортой байна.