Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Хилэнц

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногийн турш тайван байхыг танд зөвлөж байна. Тайван байгаа цагт аливаа асуудлын шийдэл хурдан олдоно. Тэвчээргүй байдал нь бүх зүйлийг мухардалд хүргэхээс цаашгүй. Хэрвээ та ганц бие бол харж явдаг хүндээ сэтгэлээ илэрхийлэх зоригтой байгаарай. Харин та хосоо олсон бол тайван харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хүлээцтэй байхыг зөвлөж байна. Найз нөхөд тань амжилт гаргахыг харах нь таныг тэвчээргүйтүүлдэг бололтой. Тиймээс та өөртөө суралцах төлөвлөгөө гарга, зорилгоо тодорхойл. Удирдлага тань шахаж шаардахаас өмнө сайн дураараа, санаачилгаараа ажилдаа ханцуй шамлан ор. Эс тэгвээс та байсан байрандаа ганцаараа үлдэх магадлалтай байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж