Ажилтай холбоотой бүх зорилго биелж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан гайхалтай долоо хоног болно. Энэ бүх амжилтад та яг өөрийнхөөрөө байж хүрсэнд баяр хүргэе. Хэдийнэ хийж бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх цаг иржээ. Та нарын зарим нь тушаал дэвшиж, эрх мэдэлтэй болно. Оюутан сурагчид санасандаа хүрч чадна. Хайр дурлалын харилцаандаа зоригтой бөгөөд болгоомжтой ханд. Ерөнхийдөө хайр дурлалд тань оч ассан, хөгжилтэй долоо хоног өнгөрнө. Цалин нэмэгдэх буюу гэнэтийн урамшуулал авч магадгүй. Зарим хүнд гадаадад аялах боломж гарч магадгүй. Эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ чийрэгжүүлэхийг зөвлөж байна.