Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Хилэнц

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Ажил хэрэг, мөнгө санхүү: Харилцаа холбоонд асуудалтай тулгарах ба нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэсний хэрэггүй. Аливаа үйл ажиллагаанд буруу тооцоолол санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Өрсөлдөөн ихтэй салбарт ажилладаг хүмүүс тэмцэлд амжилт гаргах болно. Танд гэнэтийн санхүүгийн эх үүсгэвэр шаардлагатай болзошгүй.

    Гэр бүл, хайр дурлал: Зарим хүмүүсийн хувьд гэр бүлтэй, ганц бие байхаас үл хамааран дотно нөхөрлөлийн харилцаа хайр сэтгэлийн холбоо болон үргэлжилж болно. Эрх чөлөөтэй байх хүсэл хайр дурлалд зөрчилдөөн авчирна. Шинэ хайрын дурлал таны амьдралын хэв маягийг өөрчлөх болно.  Ганц бие хүмүүс шинэ хайр дурлал хайхад тохиромжтой. Тэдэнд түр зуурын сэтгэл хөдлөл баяр баясгалан тохиолдоно.

    Эрүүл мэнд: Энэ сарын дунд үед эрүүл мэндээ анхаарч хууч өвчиндөө эмчилгээ, засал хийлгэхэд тохиромжтой. Та бясалгал хийж оюун ухаанаа ариусгаснаар сэтгэлзүйн эрүүл мэндээ сахин хамгаалж чадна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж